Аврах, гал унтраах 51 дүгээр анги
Архангай аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь анх БНМАУ-ын СнЗ-ийн 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Архангай аймагт Гал команд байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолыг үндэслэн аймгийн АДХГЗ-ны 1968 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Гал командын байр, граж, орон сууцыг зөвшөөрч тус аймаг дахь мал эмнэлгийн дүнзэн байшинг автомашины гражийн хамт НАХХ-ийн дансанд шилжүүлсэн байна.
НАХЯ-ны сайдын 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 401 тоот тушаалаар Архангай аймаг дахь гал командын бие бүрэлдэхүүн командын дарга 1, салааны дарга 3, жолооч 2, гал сөнөөгч 12 орон тоотой автоцистерн 1-тэй анх үйл ажиллагаагаа явуулж, анхны даргаар ахмад Занахүү томилогдон ажилласан байна.
1991 оны 05 дугаар сард Цагдаагийн хэлтсээс салж аймгийн АДХГЗ-ны дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба болсон.
Засгийн гаүрын 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаар тогтоолоор Иргэний хамгаалалтын газар дахь Ой хээрийн түймэртэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг алба нэгжийг холбогдох орон тоо, төсөв хөрөнгийн хамт Гал түймэртэй тэмцэх газарт шилжүүлэн авч улмаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх гал түймэртэй тэмцэх хэлтэс болгон 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулсан байна.
2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Архангай аймгийн ГХШ-ын Гал унтраах 51 дүгээр анги нэртэйгээр шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжиж, 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 51 дүгээр анги, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/425 дугаар тушаалаар Онцгой байдлын газар Гал унтраах, аврах 51 дүгээр анги нэртэй болсон.
Одоо тус анги нь 33 албан хаагчийн орон тоотой 4 ээлжийн зохион байгуулалттай ангийн захирагч 1, салааны захирагч 4, галын автомашины жолооч 8, аврагч-гал сөнөөгч 16, дуудлага хүлээн авагч 4 албан хаагчтай, үндсэн албаны 3, туслах зориулалтын 2 автомашин техник хүч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.