Slide background
Slide background
Slide background

Хүний нөөцийн ил тод байдал

Тус хэлтэс нь нийт төрийн тусгай албан хаагч 73, гэрээт 6, энгийн 3 нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан ба 2014 оны байдлаар 2 албан хаагч тэтгэвэрт гарч, 2 албан хаагч сахилгын зөрчил гарган төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан байна. Дээрх сул орон тоонд Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн иргэдийг ОБЕГ-ын даргын тушаалаар аврагч гал сөнөөгчийн орон тоонд 2, гал унтраах автомашины жолоочийн орон тоонд 1 иргэнийг тус тус томилон ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар төрийн тусгай албан хаагч 72 байгаа ба Эрэн хайх аврах салбарт аврагчийн 1 сул орон тоо байна. Офицер бүрэлдэхүүнд албан хаагчийг сонгон ажиллуулахдаа ХСИС-ийн онцгой байдлын сургуулийг, ахлагч бүрэлдэхүүнийг сонгохдоо ХСИС-ийн ахлагчийн сургуулийг төгссөн иргэдийг ОБЕГ-ийн даргын тушаалаар томилон ажиллуулж байна.

Сэтгэгдэл үлдээх


3 + 8 =

[LayerSliderWP] Slider not found