Үйл ажиллагааны ил тод байдал

Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой болонцаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэл, гамшиг ослын нөхцөл байдлын мэдээ, хүний нөөц, санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон аймгийн вэб сайтанд ил тод тавьж төрийн үйчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэж, ард иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэжхэвшээд байна. Байгууллага аж ахуй нэгж ард иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюул ослын үед ажиллах мэдлэг дадлага олгох зорилгоор гал унтраах тархалтын сургуулийг сар бүр 4 аж ахуй нэгж байгууллагад, тактикийн сургуулийг улирал бүр 1 байгууллагад, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг жилд 1 суманд, команд штабын сургуулийг 2 суманд, , удирдах ажилтан, албан хаагчид, ард иргэд, оюутан сурагчдын сургалтыг жил бүр төлөвлөн зохион байгуулж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу гал түймэр гарсан тухай тодорхойлолтыг төлбөргүйгээр, гал түймрийн аюулгүй байдлыг хангасан тухай дүгнэлт, зөвшөөрөл олгох, барилгын зураг төсөл хянах зэрэг үйлчилгээг зохих хууль тогтоомжийн дагуу төлбөртэйгээр явуулж төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна. Хэлтсийн ёс зүйн албаны даргын 70332663 утсаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, байгууллагад санал хүсэлтийн хайрцаг байрлуулан тогтмол ажиллуулж байна. Иргэд албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгч тайлан мэдээг ОБЕГ-т болон ЗДТГ-т улирал бүр мэдээлж байна.

Сэтгэгдэл үлдээх


8 + = 9