Previous Story
Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 ширхэг мод тарилаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын алба хаагчид 5 дугаар сарын 11-ны өдөр “Бүх нийтээр мод тарих хөдөлгөөн”-д нэгдэж Буур Жамъян аваргын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болон албаны хашаан дотор улаан хуайс, улиас зэрэг 100 ширхэг модны суулгацыг тарилаа.



