Гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав
“Аюулгүй амьдрах ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг Онцгой байдлын газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Архангай-1, 2 ОНХХ хамтран зохион байгууллаа.
Тус уралдааныг бага, дунд, ахлах гурван насны ангиллаар аймгийн зохион байгуулж нийт 33 сурагч бүтээлээ ирүүллээ.
Уралдааны шалгаруулалтыг зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болон мэргэжлийн зураг технологи, монгол хэл уран зохиолын багш нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулж
Шалгаруулалтын дүнгээр гар зургийн уралдаанд
Бага анги /6-10 нас/ ангилалд
Тэргүүн байранд 2-р сургуулийн 4г ангийн сурагч М.Азжаргал 20 оноогоор,
Дэд байранд 2-р сургуулийн 5в ангийн сурагч Дашням 19 оноогоор,
Гутгаар байранд 3-р сургуулийн 3а ангийн сурагч Б.Номин 18 оноогоор,
Туслай байранд 2-р сургуулийн 5б ангийн сурагч Х.Дэмбэрэлдодов 16 оноогоор
Дунд анги /11-15 нас/–ны ангилалд
Тэргүүн байранд лаборатор 1-р сургуулийн 8б ангийн сурагч М.Уянга 25 оноогоор,
Дэд байранд лаборатор 1-р сургуулийн 8б ангийн сурагч Б.Мөнгөншагай 21 оноогоор,
Гутгаар байранд 4-р сургуулийн 7в ангийн сурагч Г.Тунгалагтамир 20 оноогоор,
Туслай байранд 3-р сургуулийн 8б ангийн сурагч Б.Номундарь 18 оноогоор тус тус шалгарлаа.
Эссэ бичлэгийн уралдаанд
Дунд анги /11-15 нас/ ангилалд
Тэргүүн байранд Лаборатор 1-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Лхагвабаяр 13 оноогоор,
Дэд байранд Лаборатор 1-р сургуулийн 6б ангийн сурагч Г.Хонгорзул 12 оноогоор
Ахлах анги /16-18 нас/ ангилалд
Тэргүүн байранд 2-р сургуулийн 12б ангийн сурагч Э.Отгонжаргал 22 оноогоор,
Дэд байранд Лаборатор 1-р сургуулийн 10а ангийн сурагч Д.Ринчендорж 18 оноогоор,
Гутгаар байранд 3-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Мөнхчимэг 18 оноогоор тус тус шалгарлаа. Шагналыг 05 дугаар сарын 31-ний өдөр Хүүхэд хамгааллын байгууллагуудын өдөрлөг арга хэмжээний үеэр гардууллаа. Шалгарсан бүтээлүүдийг улсын хэмжээний 2-р шатны шалгаруулалтанд оролцуулахаар Хүүхдийн төлөө үндэсний газарт хүргүүлэв.