Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр, Эх орончдын өдрийг тохиолдуулан “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа.

Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр, Эх орончдын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбараас “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг бие бүрэлдэхүүний дунд зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 8 багийн 64 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Тэргүүн байранд Эрэн хайх аврах салбарын ахмад П.Амгаланбаатар ахлагчтай баг тамирчид, Дэд байранд Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн дэслэгч Н.Ганболд ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.


