Сумдын бэлэн байдлыг үзэж шалгав


Онцгой байдлын газраас 04 дүгээр сарын 22-24-нд Хашаат, Батцэнгэл суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.
Үзлэгээр гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүч хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үзэж шалган заавар зөвлөмж өглөө.
Гал түймрийн улсын хяналт шалгалтыг 18 аж ахуй нэгж байгуулагад зохион байгуулж 116 зөрчлийг илрүүлж, 32 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 11 аж ахуй нэгж байгууллагад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага өглөө.

Бэлэн байдлын үзлэгийн үеэр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах талаарх хууль эрх зүйн орчин, ой хээрийн болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангийн дүрэм сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус үзлэг шалгалтанд сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн 146 бие бүрэлдэхүүн хамрагдлаа.



