Previous Story
Сумдын удирдлагуудад сургалт зохион байгуулав

Архангай аймгийн 19 сумын тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарт 04 дүгээр сарын 12-ны өдөр Гамшгаас хамгаалах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа.

Сургалтаар ой хээрийн түймэр унтраах, багаж хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, үер усны осол, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах хууль, дүрэм журам сэдвийн хүрээнд 5 цагийн танхимын болон дадлагын сургалт явууллаа. Сургалтанд 98 удирдах албан тушаалтан хамрагдав.








