Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сургалтанд хамрагдав
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба, Онцгой байдлын газар хамтран 04 дүгээр сарын 26-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд Гамшгаас хамгаалах сургалт, буухиа тэмцээн зохион байгууллаа. Мөн газар хөдлөлтийн цагийн байдалд ажиллуулж штабын дадлага хийлээ.



Буухиа тэмцээнээр хийн буудлага, саадтай зурвас, дартас шидэх, гал унтраах 4 цэгт даалгавар гүйцэтгэж Тэргүүн байранд Ж.Нэргүй ахлагчтай баг, Дэд байранд Б.Болормаа ахлагчтай баг, Гутгаар байранд Б.Өсөхбаяр ахлагчтай баг шалгарч өргөмжлөл, медалиар шагнагдав. Мөн Онцгой байдлын газарт ашиглагдаж буй эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг танилцууллаа.

