Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хангай нуруунаас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир голд мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-25 см нэмэгдэж 25-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хангайн арын голуудын мөсний зузаан 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см бага харин Хойд тамир голын нийт уртын дагууд 5-20 см ахиу байна.
Харин Урдтамир голд мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилж байна.
Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОША, ОБГ