Танилцуулга

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр чиг үүрэгтэй байсан Гал түймэртэй тэмцэх хэлтэс, аврах отряд, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа гамшгаас хамгаалах штаб байгуулагдаж анхны даргаар хурандаа Д.Ринчиндорж томилогдон ажилласан. 2005 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өөрчлөгдөж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/377 дугаар тушаалаар томилогдсон бүтэц зохион байгуулалтаар Хэлтэс, урьдчилан сэргийлэх хяналтын тасаг, Аврах, гал унтраах 51-р анги, Эрэн хайх аврах салбар, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбартай төрийн тусгай албан хаагч 73, үүнээс офицер 21, ахлагч 51, энгийн 3, гэрээт 6 ажилтан албан хаагчтай, аврах, гал унтраах болон тусгай зориулалтын 13 автомашин техник, 120 гаруй нэр төрлийн аврах багаж хэрэгсэлтэйгээр төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.

Аврах, гал унтраах 51 дүгээр анги

  • Архангай аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь анх БНМАУ-ын СнЗ-ийн 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Архангай аймагт Гал команд байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолыг үндэслэн аймгийн АДХГЗ-ны 1968 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Гал командын байр, граж, орон сууцыг зөвшөөрч тус аймаг дахь мал эмнэлгийн дүнзэн байшинг автомашины гражийн хамт НАХХ-ийн дансанд шилжүүлсэн байна.
  • НАХЯ-ны сайдын 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 401 тоот тушаалаар Архангай аймаг дахь гал командын бие бүрэлдэхүүн командын дарга 1, салааны дарга 3, жолооч 2, гал сөнөөгч 12 орон тоотой автоцистерн 1-тэй анх үйл ажиллагаагаа явуулж, анхны даргаар ахмад Занахүү томилогдон ажилласан байна.
  • 1991 оны 05 дугаар сард Цагдаагийн хэлтсээс салж аймгийн АДХГЗ-ны дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба болсон.
  • Засгийн гаүрын 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаар тогтоолоор Иргэний хамгаалалтын газар дахь Ой хээрийн түймэртэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг алба нэгжийг холбогдох орон тоо, төсөв хөрөнгийн хамт Гал түймэртэй тэмцэх газарт шилжүүлэн авч улмаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх гал түймэртэй тэмцэх хэлтэс болгон 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулсан байна.
  • 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Архангай аймгийн ГХШ-ын Гал унтраах 51 дүгээр анги нэртэйгээр шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжиж, 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 51 дүгээр анги нэртэй болсон.
  • Одоо тус анги нь 33 албан хаагчийн орон тоотойгоос 4 ээлжийн зохион байгуулалттай ангийн захирагч 1, салааны захирагч 4, галын автомашины жолооч 8, аврагч-гал сөнөөгч 16, дуудлага хүлээн авагч 4 албан хаагчтай, үндсэн албаны 2, туслах зориулалтын 2 автомашин техник хүч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрэн хайх, аврах салбар

            БНМАУ-ын СНЗ-ийн 1968 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 тоот тогтоолоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, түймрийг агаараас нислэг техникийн хүчээр илрүүлж унтраах цэрэгжүүлсэн зохион байгуулалттай Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр анх байгуулагдаж 1970 онд түр нэртэй хавар намрын улиралд гарч ажиллаж байгаад 1975 онд Архангай аймаг дахь Түймэр эсэргүүцэх агаарын харуулын шүхрийн салбар нэртэй болж салбарын дарга, нисэн ажиглагч, шүхрийн зааварлагч, холбоочин, жолооч, шүхэрчин, шүхэрчин-гал сөнөөгч гэсэн орон тоотой ажиллаж эхэлсэн.

            Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 169 дүгээр тогтоолоор БХЯ-ны харьяа УИХГ-ын мэдэлд шилжүүлж орон нутагт Байгалийн гамшигтай тэмцэх салбар болгон өөрчилсөн ба Засгийн газрын 1999 оны 169 дүгээр тогтоолоор Аврах отряд болгон бүтэц зохион байгуулалтыг өөрчилж Батлан хамгаалахын сайдын 2000 оны 18 дугаар тушаалаар Аврах отряд, бүтэц орон тоог баталж хүн хүч техник хэрэгслээр хангагдаж хөнөөх хэрэгсэл, байгалийн гамшиг үйлдвэрийн ослын хохирлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий УИХГ, аймгийн Байнгын онцгой комиссын даргын хүч хэрэгсэл болгон ажилласан.

            2004 оноос Гамшгаас хамгаалах штабын аврах отряд, 2004 оны 06 дугаар сараас Онцгой байдлын хэлтсийн аврах отряд, 2011 оноос Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбар болж Офицер-5, Аврагч-20 албан хаагчийн бүтэц орон тоотой, тусгай зориулалтын 1, туслах зориулалтын 5 автомашин техниктэйгээр эрэн хайх, аврах үйл ажиллагаагаа явуулж байна.

Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар

Засгийн газрын 2001 оны 09 дүгээр сарын 108 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Улсын нөөцийн газрын харъяа Архангай аймгийн Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар байгуулагдсан. Тус салбарт Дарга, нягтлан бодогч, нярав, сахиул 2 нийт 5 албан хаагчийн орон тоотойгоор аюулт үзэгдэл, гамшигтай тэмцэх, Улсын нөөцийн өвс тэжээлийг тогтоосон тоо хэмжээгээр зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, шаардлагатай тохиолдолд тээвэрлэн хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх


2 − = 1