Монгол Улсад нөөцийн байгууллага нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 06 сарын 22-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор байгуулагдаж, аймаг орон нутагт салбар нэгжээ байгуулан жилээс жилд өргөжин, байгалийн гамшиг болон болзошгүй гэнэтийн аюул, эдийн засгийн хүндрэл бэрхшээл учрахад хэрэглэх нөөцийн бараа, материалыг  төр засгийн бодлого, шийдвэрийн дагуу байршил, нэр төрөл, тоо хэмжээнд нь бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, зарцуулах сэлгэх шинэчлэх үүргийг гүцэтгэж байна.

Архангай аймгийн Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар нь Засгийн газрын 2001 оны 09 дүгээр сарын 108 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын харъяа байгуулагдаж анхны даргаар Н.Алтангэрэл, томилогджээ. Улмаар 500-1000 тонны өвс, тэжээлийн гурван  агуулах, хашаа, албаны контор баригдаж үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл  бүрдсэн байна.