БНМАУ-ын СНЗ-ийн 1968 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 тоот тогтоолоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, түймрийг агаараас нислэг техникийн хүчээр илрүүлж унтраах цэрэгжүүлсэн зохион байгуулалттай Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр анх байгуулагдаж 1970 онд түр нэртэй хавар намрын улиралд гарч ажиллаж байгаад 1975 онд Архангай аймаг дахь Түймэр эсэргүүцэх агаарын харуулын шүхрийн салбар нэртэй болж салбарын дарга, нисэн ажиглагч, шүхрийн зааварлагч, холбоочин, жолооч, шүхэрчин, шүхэрчин-гал сөнөөгч гэсэн орон тоотой ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 169 дүгээр тогтоолоор БХЯ-ны харьяа УИХГ-ын мэдэлд шилжүүлж орон нутагт Байгалийн гамшигтай тэмцэх салбар болгон өөрчилсөн ба Засгийн газрын 1999 оны 169 дүгээр тогтоолоор Аврах отряд болгон бүтэц зохион байгуулалтыг өөрчилж Батлан хамгаалахын сайдын 2000 оны 18 дугаар тушаалаар Аврах отряд, бүтэц орон тоог баталж хүн хүч техник хэрэгслээр хангагдаж хөнөөх хэрэгсэл, байгалийн гамшиг үйлдвэрийн ослын хохирлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий УИХГ, аймгийн Байнгын онцгой комиссын даргын хүч хэрэгсэл болгон ажилласан.
2004 оноос Гамшгаас хамгаалах штабын аврах отряд, 2004 оны 06 дугаар сараас Онцгой байдлын хэлтсийн аврах отряд, 2011 оноос Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбар, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/425 дугаар тушаалаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар болж Офицер-5, Аврагч-20 албан хаагчийн бүтэц орон тоотой, тусгай зориулалтын 1, туслах зориулалтын 5 автомашин техниктэйгээр эрэн хайх, аврах үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар
Засгийн газрын 2001 оны 09 дүгээр сарын 108 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Улсын нөөцийн газрын харъяа Архангай аймгийн Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар байгуулагдсан. Тус салбарт Дарга, нягтлан бодогч, нярав, сахиул 2 нийт 5 албан хаагчийн орон тоотойгоор аюулт үзэгдэл, гамшигтай тэмцэх, Улсын нөөцийн өвс тэжээлийг тогтоосон тоо хэмжээгээр зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, шаардлагатай тохиолдолд тээвэрлэн хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.