Slide background
Slide background
Slide background

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 14 ХОНОГИЙН МЭДЭЭЛЭЛ

1Онцгой байдлын албаны 10 жилийн ойн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилт тавьж хэлтсийн гадна фасад, орчны гэрэлтүүлэг, гэрлэн хаяг, жагсаалын дүрмийн самбар, үүдний хэсгийн өргөтгөл, зүлэгжүүлэлт, дотоод өрөө тасалгааны тохижолт, спортын цогцолборын засварын ажлыг бүрэн дуусгаж, хүлэмж байгуулж албан хаагчдын хүнсэнд хэрэглэх нарийн ногоо тариалж, “Онцгой байх сайхан” шүлгийн ном, “Эзэнтэй онигооны түүвэр” хэлтсийн танилцуулга ном товхимолыг хэвлүүлэн олны хүртээл болголоо. “Сахилга ёс зүйн зөрчилгүй хамт олон болцгооё” аяны хүрээнд хэлтсийн хэмжээнд 2014 оны 05 сарын 20-ноос, 06 сарын 20 хүртэл хугацаанд “Сахилга, дэг журам” сэдэвт 1 сарын аян зарлан явуулж байна.2

Онцгой байдлын албаны 10 жилийн ойн хүрээнд алба сурталчилах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын өмнөх Дэмид жанжины талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хэлтсийн үйл ажиллагаа, аврагч гал сөнөөчдийн ажил мэргэжлийн онцлог, гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж, 10 жилийн ойн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажил, зохион байгуулсан, “Гар зураг”, “Эссэ” бичлэг, “Гэрэл зураг”-ийн уралдааны үзэсгэлэн гаргаж, гал унтраах тархалт болон барилгын 3 давхараас аврах үйл ажиллагааны үзүүлэх тоглолт зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх санамж боршур 1200 ширхэгийг тараалаа. Өдөрлөгийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ж.Мөнхбат, тамгын газрын дарга, удирдлагууд, сумдын засаг дарга нар танилцаж ойн хүрээнд хэлтсийн албан хаагчдын санаачилан хийсэн төвөөс алслагдсан сум орон нутагт ашиглах боломжтой 1 тоннын усны багтаамжтай гал унтраах чиргүүлийг сурталчилан таниуллаа.3

2013 онд Монгол Улсын Шадар Сайдын баталсан Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд “Говийн баавгай” сэдэвт Газар хөдлөлтийн бэлэн байдал, анхны тусламж,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн Монгол Архангай-1, 2 олон улсын байгууллагатай хамтран Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Ихтамир, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын нийт 1999 сурагчдад амжилттай зохион байгууллаа. 2014 оны Аймгийн аварга шалгаруулах Бадминтоны насанд хүрэгчдийн тэмцээндэрэгтэй ганцаарчилсан төрөлд тус хэлтсийн аврагч гал сөнөөгч дэд ахлагч Б.Вандан-Иш амжилттай оролцож II байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.4

Онцгой байдлын хэлтсийн даргын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу 2014 оны 05 дугаар сарын 21-25-нд Тариат суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж,сумын тамгын газрын удирдлага, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 73, ард иргэд 395 нийт 468 иргэн, 20 автомашин техник хамрагдлаа.5

“Эх орон-36” сургалтыг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран 2014 оны 05 сарын 21-23-нд аймгийн төв Эрдэнэбулган,Цэнхэр сумын ЕБС-ийн ахлах ангийн 200 сурагчид амжилттай зохион байгууллаа.

[LayerSliderWP] Slider not found