Наадмын арга хэмжээ

1

        Ардын хувьсгалын 93 жил, Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмын нээлтийн жагсаалын арга хэмжээнд оролцож Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч 2 өдрийн турш 6 насны 400 гаруй хурдан морьны гараа, барианы ажлыг амжилттай зохион байгуулж оролцлоо.  Мөн галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр гуанз, цайны газрын зөвшөөрөл авсан 28 байгууллагад албан мэдэгдэл, 150 иргэн, зогсоол дээр байрлуулсан 100 гаруй автомашинд санамж боршуур тарааж өгсөн.