Усанд осолдсон мэдээ

11

            Тариат сумын суман багийн Тэрхийн цагаан нууранд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Цагаан нуур баазын туслах ажилтан иргэн Т.Ю 22 настай, эрэгтэй өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс нуурын усанд осолдож амь насаа алдсан тохиолдол гарсан. Уг эрэн хайх аврах ажилд Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Цагдаагийн байгууллага болон ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн. Иймд Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсээс нийт ард иргэддээ амралт чөлөөт цагаараа явахдаа гол мөрөн, үер усны аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.