Slide background
Slide background
Slide background

Онцгой байдлын хэлтсийн мэдээлэл

 20140910_110528      

  Хэлмэгдэгсэдийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагаанд Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцож цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

 

           Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтарсан удирдамж гарган 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд Цагаан даваа, Халзангийн даваанд пост гарган хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

           Тус хэлтсээс Эрдэнэбулган сумын хэмжээнд шинээр орон сууц олноор баригдаж байгаа болон засмал зам, дугуйн зам тавих засварын ажил явагдаж байгаатай холбоотойгоор шинээр тавигдсан зам гарцын болон гэр хорооллын айл өрх, орон сууцны хаягжилтыг тодотгон судалгаа гаргах зорилгоор “Орон сууц, гэр хороолол, зам гарц” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

8bb26f0c0706afe8big Намрын хуурайшилтын улирал эхэлж байгаа энэ үед иргэд та бүхэн:

- Өвс хадлан бэлтгэх, самар жимс түүх, мод бэлтгэх, малдаа явахдаа ил гал түлэхгүй байх, түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины галаа бүрэн унтрааж хэвших

 Цогтой үнс нурмаа тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх

- Бага насны хүүхдийг тамхи, шүдэнзний галаар тоглуулахгүй байх

- Гал түймэр гарсан тухай мэдээллийг цаг алдалгүй Онцгой байдлын хэлтсийн 7033101 утсанд болон сум багийн удирдлагад мэдэгдэхийг анхааруулж байна.

[LayerSliderWP] Slider not found