ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН МЭДЭЭЛЭЛ

2014 оны 09 дүгээр сарын байдлаар ой хээрийн түймрийн 6, объектын гал түймрийн 41, малын амьтны халдварт өвчний 7, зам даваа хаагдсан 1, мөс цөмөрсөн 1, салхи шуурганы аюулт үзэгдэл 6, үерийн аюулт үзэгдэл 1, усны ослын 3, автын ослын 1 дуудлагаар ажиллаж 4 гэр, 8 байр, орон сууц нийт 35.1 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 251 байгууллага аж ахуй нэгж, 3751 айл өрхөд явуулж, 2910 зөрчил илрүүлж, 836 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага 79, мэдэгдэл 45-г хүргүүлэн, галын аюулгүй байдлыг хангасан аж ахуй нэгжид Дүгнэлт 12, Зөвшөөрөл 9-ийг олгож, галын аюулгүй байдлаа хангаагүй, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг биелээгүй,   4 байгууллага, 2 иргэн, 1 албан тушаалтныг 515000 төгрөгөөр тус тус торгон захиргааны арга хэмжээ авсан байна.

Цаашид хүйтний улирал эхэлж, пийшин зуухны галлагаа ихсэж байгаа тул иргэд та бүхэн орон байрны галын аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч гал түлсэн үедээ гэрээ эзэнгүй орхих, цахилгаан хэрэгслийн хүчдэлийг хэтрүүлэн хэрэглэх, үнс нурмаа ил задгай асгах, бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт нь цоожлохгүй байхыг тус тус анхааруулж байна.

 

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД

ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  DSC_8280 DSC_8223 DSC_8161  

Аймгийн Засаг даргын хэлтсийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу 2014 оны 09-р сарын 24-нөөс 10-р сарын 01 хүртэл хугацаанд Хангай, Цахир суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа. Сургуулиар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аливаа гамшгийн үед ажиллах мэдлэг, дадлага олгож, сумдын онцгой комисс, мэргэжлийн ангийн 195 ажилтан албан хаагч хамрагдлаа.

 ӨСВӨРИЙН АВРАГЧ-2014

22222  1111

Өсвөрийн аврагч-2014 тэмцээнийг 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж 6 сургуулийн 16-17 насны 42 сурагч оролцлоо. Тэмцээний 1-р байранд Гурван тамир сургууль шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, 2-р байранд III сургууль, 3-р байранд Ирвэс лицей сургууль тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.