“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    DSC_8369 DSC_8489

Архангай аймагт Аврах гал унтраах 51 дүгээр анги байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан тус хэлтсээс аврагч, галд сөнөөгчдийн мэргэжлийн ур чадвар, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, багаар ажиллах нэгдмэл гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд тус бүр 11 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг оролцсоноос Тэргүүн байранд ахмад М.Дэлгэрмөрөн, дэслэгч П.Амгаланбаатар ахлагчтай баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Дэд байранд дэслэгч Ш.Эрдэнэбаяр, ахлах ахлагч Б.Мөнхбаяр ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.