ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ 10 ЖИЛ, ГАЛ УНТРААХ АНГИЙН 45 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

DSC_9062DSC_9064DSC_9025 DSC_9282 DSC_9312 DSC_9329 DSC_9457 DSC_9479

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Архангай аймагт Гал унтраах 51 дүгээр анги үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн арга хэмжээ Дэмид жанжины талбайд Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг цэргийн хүрээний нийт албан хаагчдын нэгдсэн ёслолын жагсаалаар эхэлж, Онцгой байдлын хэлтсийн дарга аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мөнхбатад илтгэл өгч нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэн, Дэмид жанжины хөшөөнд цэцэг өргөлөө.

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид аврах ажиллагааны автомашин тенхиктэйгээр Дэмид жанжины талбайгаас Хөгжимт драмын театр хүртэл ёслолын жагсаалаар алхаж ард иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

Баярын хурал, хүндэтгэлийн концерт Хөгжимт драмын театрт боллоо.

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ахмадуудаас Онцгой байдлын албаны шагнал “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр өндөр настан Ц.Баяраа, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Л.Дамбадаржаа, Сайшаалын үнэмлэхээр, Ж.Янжин, Онцгой байдлын албаны төлөө 1-р зэргийн тэмдгээр М.Эрхэмбаяр нарын ахмадууд шагнагдcан бол МУ-ын сангийн сайдын хүндэт тэмдгээр Төвшрүүлэх суман дахь УНС-ын нягтлан бодогч ахмад Б.Сувдгэрэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шагналаар хэлтсийн нягтлан бодогч ахлах дэслэгч Э.Эрэвгийлхам, Монголын үндэсний олимпын хорооны “Олимпын алдар” одонгоор АГУ-х ангийн салааны захирагч ахмад М.Дэлгэрмөрөн зэрэг албан хаагчид, бусад хамтран ажилладаг байгууллагуудын шагнал, АГУ-х ангийн 45 жилийн ойн тэмдгээр албан хаагчид, ахмадуудыг шагнаж урамшууллаа.