Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа

DSC_0337DSC_0309DSC_0330DSC_030420141111_10000320141111_102327

Тус хэлтсээс гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, иргэдийн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх  зорилгоор Эрдэнэбулган сумын 1, 2, 3 дугаар багуудад урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд 6 багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарыг болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ард иргэдийг ажиллуулах сургалт дадлагад хамруулж, шинээр нэмэгдсэн Хангай, Эрчим, Ус цаг уур, Тамир зэрэг хорооллоор явж гудамж, хашааны хаягжилтын байдал, гамшиг ослын дуудлагаар галын автомашин шуурхай хүрэлцэн очих, үйлчлэх боломжгүй, мухар гудамж, зам маршрутыг судалж зөрчлийг илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, санамж боршур тараалаа.