Мэндчилгээ

          №№

              Арын сайхан хангайн цэлгэр уудам нутагтаа эрх тааваараа энх мэндийн жаргалтай аж төрөн суугаа тэнгэрлэг заяат архангайчууддаа төгс буянт монгол зурхайн ёсны билгийн тооллын XYII жарны модон хонин жилийн сарын шинийн мэндийг дэвшүүлье.

          Бид бүхэн 2015 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, сургалт сурталчилгааны чанар хүртээмжийг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албаны бэлэн байдал, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд та бүхэн болзошгүй аюул ослоос гэр бүл, амь нас, эд хөрөнгө, байгаль орчин, хайртай бүхнээ хамгаалах ариун үйлсэд оролцоогоо нэмэгдүүлж, хувийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

               Буурал жил улирч, буянт жил морилох нь

               Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

                                                                                 Таваг дүүрэн идээтэй, цараа бүрхсэн ууцтай

                                                                                 Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

                                                                                 Дүүрэн жаргалтай түвшин амгалан

                                                                                 Сар шинэдээ сайхан шинэлээрэй.