Гамшгийн аюулын зарлан мэдээллийг мессежээр хүргэнэ.

           mon 10959860_820985247950828_5677766619269442022_n

       2015 оны 02 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд аймгийн УЦУ-ын албаны сургалтын танхимд Цаг агаарын болон гамшгийн аюулын зарлан мэдээллийг мессежээр иргэдэд шуурхай хүргэх сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын газрын зарлан мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн д/х Энхболд, холбоо зохион байгуулалтын мэргэжилтэн д/ч Өнөрсайхан, Мон-305 төслийн зохицуулагч Батбаяр нар зохион байгууллаа.

         Сургалтанд Онцгой байдлын хэлтсээс 5 албан хаагч, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны инженер, мэргэжилтэн, 19 сумдын цаг уурын ажиглагч нийт 31 хүн хамрагдлаа.

          Сургалтын үндсэн зорилго нь цаг агаарын аюулт үзэгдлийн болон гамшгийн аюулын зарлан мэдээллийг УЦУ-ын албаны  цаг уурын ажиглагч нараар дамжуулан богино хугацаанд нэг зэрэг  малчид ард иргэдэд мессежээр хүргэх юм.