Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа

         Онцгой байдлын ерөнхий газрын даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2015 оны 02 сарын 16-ны өдрийн а/16 дугаар тушаал, хэлтсийн даргын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн а/12 дугаар тушаалаар сар шинийн баярын өдрүүдэд онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. Баяр амралтын өдрүүдэд аймгийн хэмжээнд хариуцлагатай жижүүрийг томилгоожуулж сум орон нутаг, албад аж ахуй нэгж байгууллагын харуул манааны ажиллагаа, орон сууцны шугам сүлжээ, эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн ажиллагаа, нүүрс түлш шатахууны нөөц, болзошгүй хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаа.

           Баяр амралтын өдрүүдэд хэлтсийн бие бүрэлдэхүүн голын мөс цөмөрч усанд суусан 1, цасанд суусан 1, авто ослын 2 дуудлагаар ажиллаж 4 хүний амь насыг авран хамгаалсан байна.