Slide background
Slide background
Slide background

Анхааруулга мэдээ

10951436_725383574227447_2094559049040796569_n        2015 оны 02 сарын 27, 28-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхи секундэт 12-14 метр, зарим үед 16 метр хүрч ширүүсч,  ихэнх нутгаар хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Иимд иргэд та бүхэн шуурганд төөрөх, осгох, цасанд суух, малтайгаа уруудах эрсдлээс сэргийлж хөдөө орон нутагт зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж баталгаат тээврийн хэрэгслээр зорчих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

[LayerSliderWP] Slider not found