Slide background
Slide background
Slide background

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийнэ.

           index Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна.

         Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

         Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, аймаг сумын дуут дохиог /серень/ дуугаргаж үзэх, телевиз радиогоор сэрэмжлүүлэг хүргэх, иргэдийн гар утсанд мессеж явуулж иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

           Дадлага, сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг Дэмид жанжины талбайд цуглуулж хүн нэг бүрийн үүргэвчний бэлэн байдлыг шалгаж, нутгийн захиргааны ордонд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

          Иймд иргэд та бүхэнд дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.

[LayerSliderWP] Slider not found