Slide background
Slide background
Slide background

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллав.

           Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг аймаг, орон нутагт амжилттай  зохион байгууллаа.

          Сургуулийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, ТЗУХ-ийн дарга Ч.Хүрэлчулуун болон бусад удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

            Дадлага, сургуулиар аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүргэвчний бэлэн байдалд үзлэг шалгалт хийж, гал унтраах тактикийн сургуулийг уялдуулан зохион байгуулав.

           ОБХ-ийн Аврах гал унтраах 51-р анги, ЭХАС-ын бие бүрэлдэхүүн газар хөдлөлт, гал түймрийн цагийн байдалд ажиллаж Нутгийн захиргааны ордонд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, барилгын 2, 3 давхараас нэрвэгдэгчийг аврах олс, шуудаг, аврах дэвсгэр ашиглан аврах, барилгын 1 давхарт гарсан гал түймрийг  унтраах үйл ажиллагааны дадлага сургууль явагдлаа. Сургуулийн үйл ажиллагааг орон нутгийн  телевизээр сурталчиллаа.

DSC_3397DSC_3391DSC_3336 DSC_3341 DSC_3345 DSC_3361 DSC_3367    DSC_3427 DSC_3436 DSC_3450

[LayerSliderWP] Slider not found