Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

44 ИРГЭНТА: Хуурайшилтын улиралд аймаг, орон нутгийн ногоон бүсэд хавар 03 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, намар 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд байгалийн дагалт баялгийг түүх ашиглах зорилгоор зорчих, амралт зугаалга, аялал зохион байгуулахгүй байх.
  •  Галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр ногоон бүсэд зорчихгүй байх
  • Үнс нурмаа ил задгай газарт асгахгүй зориулалтын төмөр тагтай саванд хийх
  • Ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэт унтраах
  • Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын зурвас татах, түймэр унтраах багаж хэрэгслийг зайлшгүй бэлтгэсэн байх
  • Байгаль эх дэлхийгээ эзний ёсоор хамгаалж, учирч болзошгүй түймрийн аюулаас өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах
  • Ой хээрийн түймэр унтрааж буй иргэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар анхаарч ажиллах
  • Ой хээрийн түймэр гарч буйг илрүүлсэн иргэн тухайн газрын хаяг байршлыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 7033-101, 7033-105 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлэл өгөхийг анхааруулж байна.