Slide background
Slide background
Slide background

Онцгой байдлын алба сурталчилах Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

          Монгол Улсын Засгийн газрын 2015 оны А/80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар болон өргөжсөн, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээг аж ахуй нэгж байгууллага, ард иргэдэд сурталчилан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын өмнөх Дэмид жанжины талбайд 12.00 цагаас 18.00 цагийн хугацаанд зохион байгууллаа.

         Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд оролцож, нийт бие бүрэлдэхүүн жагсаж Засаг дарга өдөрлөгийн арга хэмжээг нээж үг хэлж Онцгой байдлын газар болж өргөжин орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхи дээшилж буйг онцлон ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд амжилт гаргахыг хүсэн ерөөж нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.

             Өдөрлөгийн үеэр газар, Аврах гал унтраах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбар, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн үйл ажиллагаа, ой хээрийн түймэр унтраах, усны хувцас хэрэглэл, нурангинаас аврах үйл ажиллагааны багаж, зэвсэглэмж, холбооны техник хэрэгслийг дэлгэн үзүүлж, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг танилцуулж, гал унтраах байлдааны тархалтыг устай болон усгүйгээр тархаж, барилгын 3 дугаар давхараас аврах олс, шуудаг, дамнуурга ашиглан нэрвэгдэгчийг аврах, автомашинд гарсан галыг хөөсөөр унтраах, автомашинаас осолдсон хүнийг аврах үйл ажиллагааны үзүүлэх тоглолт зохион байгууллаа.

               Нээлттэй хаалганы өдөрлөгийн аннос, Гамшгийн 6 төрлийн үзүүлэн самбар дэлгэн байрлуулж, барилгын зураг төсөл хянах үйлчилгээний зөвлөмж, объектын болон ой хээрийн түймэр, аянга, хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж боршур 1150 ширхэгийг өнгөтөөр хэвлүүлэн тарааж, чанга яригчаар ард иргэдэд аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох яриа таниулга хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт, зөвлөгөө өгч санал хүсэлтийг хүлээн авлаа.

DSC_6137 DSC_6141 DSC_6152 DSC_6156 DSC_6172 DSC_6216 DSC_6245 DSC_6251 DSC_6259 DSC_6268 DSC_6328 DSC_6383 DSC_6386 DSC_6392 DSC_6398 DSC_6404

[LayerSliderWP] Slider not found