Онцгой байдлын газар Эх үрсийн баяраа тэмдэглэв

          Онцгой байдлын газраас 2015 оны 05 сарын 30-ны өдөр албан хаагч, ажилчдын гэр бүл, хүүхдүүдийг хамруулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Эх үрсийн баярыг Хүүхэд залуучуудын паркд тэмдэглэн өнгөрүүллээ.

           Баярын үеэр албан хаагчдын хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, 73 хүүхдэд гарын бэлэг гардуулан, хүүхдүүдийн дунд насны ангиллаар, “Дугуйн уран жолоодлогын уралдаан”, “Бид ирээдүйн сагсчин”, Онцгой байдлын албаны хувцас шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулж, шалгарсан хүүхдүүдийг Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

DSC_6926DSC_6952 DSC_6823 DSC_6824 DSC_6979 received_867274709998241 DSC_6959 DSC_7013