Үер, усны ослоос урьдчилан сэргийлье

10_samyh_rasprostranynnyh_nohnyh_kowmarov_0_005 IMG_0152

         Улсын хэмжээнд 2015 оны 6 сарын байдлаар усанд живж амь насаа алдсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч 25 хүн амь насаа алдсаны 8 -нь бага насны хүүхэд байна.

              Цаашид 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орж, борооны өмнө хүчтэй салхилах, үер буух зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Иймд үер, усны аюул осол, аянга цахилгаанаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг өгч байна.

    Аянга цахилгааны аюулаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
  • Аянганы дуу бүдэг сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай;
  • Аянга нь өндөрлөгт байгаа зүйл уруу унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга нь дотогш дамжих аюултай;
  • Нэг дор бөөнөөрөө байхгүй байх;
  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;
  • Аянгатай үед усанд орох нь аюултай;
  • Мөн радио, телевиз, гар утас зэргийг унтрааж байх;
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;
  • Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ 2 гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонговол аюулгүй;
  • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух хэрэгтэй;
  •  Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй;
  • Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух;
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх хэрэгтэй;
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх;
  • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтой байдгийг анхаар.
  • Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга:
    • Мэдээ хүлээн авах радио, телевиз, холбооны найдвартай ажиллагаагхангасан хэрэгсэлтэй байх, түүнийгээ сонсч хэвших, сонссон мэдээгээ бусдад түгээх, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах;
    • Үер бууж болзошгүй гуу, жалга, хуурай сайрын ам, уулын ам, бэл, голын сав дагуу газар бууж суурьшихгүй байх;
    • Үерийн ус зайлуулах суваг шуудууг байнга татаж байх;
    • Усархаг бороо орж байх үед болон борооны дараа замд гүнзгий гуу жалга үүссэн байх магадлалтай тул анхаарал болгоомжтой байх;
    • Нуур цөөрөм, гол мөрөн бүхий газраар бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;
    • Хэрэв гэр, хашаа үерт өртөхөд хүрвэл урсгалыг нь угтуулан том чулуу босгох, ширмэн тогоо хөмрөх, мөн гэрийн хаяаг сайн шуух, бат бэх даруулах, чагтганы оосроос хүнд зүйлийг дүүжлэх;
    • Усанд орох, загасчлах, голоор мал тууж гарахыг хориглох
    • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд сэлэхгүй, орохгүй байх