Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

images Тарваган тахал нь хүнийг үхэлд хүргэх аюултай, өндөр халуурч, суга, цавь, хүзүүний булчирхай томордог, уушгийг давамгайлан гэмтээдэг хурц халдварт өвчин юм. Уг өвчнөөр тарвага, зурам, чичүүл, үлийн цагаан огдой, гэрийн бор хулгана, үхэр огодой зэрэг мэрэгч, туулай хэлбэртнээс гадна тэмээ, хүн өвчилдөг. Тарваганы бүүрэг уг өвчний нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой. Өвчний шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурч, дагжин чичирнэ, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрч  огиулж бөөлжих, нойргүйдэн  нүүр, нүд нь улайх зэрэг шинж илэрдэг. Иймд тарваган тахал өвчнөөр өвчлөхгүйн тулд тарвага, зурам агнахыг хориглох, гэр сууцандаа тарвага өвчих, нойтон арьс хадгалахыг цээрлэх, мах, арьсыг худалдан авахгүй байх, тарваганы ичээ, нүх ухахгүй байх, дутуу боловсруулсан, шүүрхий мах хэрэглэхгүй байх, хэрэв өвчний шинж тэмдэг илэрвэл  яаралтай эмнэлэгт хандахыг  Онцгой байдлын газраас анхааруулж  байна.