Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

           Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБГ-аас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж ОБГ-ын дарга онцгой байдлын хошууч Д.Наранбаатар үг хэлж, ахмад буурлуудад эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

           Хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр ёсоор Залуу, дунд, ахмад үеийн уулзалтаар эхэлж, ахмадын зөвлөлийн дарга Ш.Отгондулам 2015 оны 10 сарын байдлаар хийсэн ажлын тайлангаа тавьж, ахмадуудыг шинээр баригдаж байгаа Гал унтраах ангийн барилгын явц болон багаж хэрэгсэл, автомашин техниктэй танилцуулж, , хүндэтгэлийн зоог барилаа. Мөн энэ үеэр тус албанд тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан Ц.Хайдав, Н.Эрдэнэбаатар нарын хөдөлмөр алдрыг гэр бүл, үр хүүхдүүдтэй нь хамтран тэмдэглэв.  

DSC_9030 DSC_9033 DSC_9040 DSC_9043 DSC_9047 DSC_9050 DSC_9057 DSC_9058 DSC_9064 DSC_9084 DSC_9085 DSC_9110 DSC_9113 DSC_9121 DSC_9125 DSC_9185