Slide background
Slide background
Slide background

Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн 2015 онд хийсэн ажлын мэдээлэл

      2015 онд Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахмадын зөвлөлнь Онцгой байдлын газар, орон нутгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

-       2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

-       03 дугаар сарын 18-нд Хүчний байгууллагуудын дунд аймгийн хэмжээний ахмадын цэнгүүнийг ахмадын зөвлөл бие даан зохион байгуулсан.

-       Аймгийн ахмадын холбооноос зохион байгуулсан “Алтан намар” ахмадын өдрүүдэд амжилттай оролцож баялаг бүтээгч ахмадын үзэсгэлэнд Д.Олдох аймгийн хүнсний ногооны аваргаар шалгарч ГРАН ПРИ шагнал, спорт урлагийн наадамд Н.Цэндбазар хөгжмийн төрлөөр мөнгөн медаль, Ш.Отгондулам бүжгийн төрлөөр алтан медаль тус тус хүртсэн амжилттай ажиллаа.

-       “Ахмад дунд залуу үеийн чуулга уулзалт зохион байгуулж, Ц.Хайдав, Х.Эрдэнэбаатар нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэсэн.

-       05 дугаар сарын 20-нд бүх гишүүдийн төлөвлөгөөт хурлаа хийж, ахмадын гишүүдийн дэлгэрэнгүй судалгаанд баяжилт хийсэн.

-       Ахмадуудыг үнэмлэхжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.

DSC_9030 DSC_9033 DSC_9040 DSC_9043 DSC_9050 DSC_9057 DSC_9064 DSC_9085 DSC_9110 DSC_9185

 
[LayerSliderWP] Slider not found