Slide background
Slide background
Slide background

Архангай аймгийн 2016 оны 02 дугаар улирлын аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил

1. Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар: Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 62 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс обьектын гал түймэр 43 удаа, ой, хээрийн түймэр 5 удаа, зуд 1, цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 3, мал амьтны халдварт өвчин 9, хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл, осол 1 удаа тохиолдсон. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 хүн гэмтэж бэртэж, 111664 мал хорогдож, 15 гэр, орон сууц гал түймэрт өртөн шатаж, 2 гэр, сууц нурж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчинд нийт 18,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Онцгой байдлын албаны албан хаагчид аюулт үзэгдэл, ослоос 75 хүний амь нас, 128 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гарч байгаа аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл 21,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.   2. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Архангай аймгийн Онцгой байдлын газар, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн бүрэлдэхүүн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалт 68 удаа, дадлага сургууль 31 удаа зохион байгуулж, нийт 17195 хүнийг хамруулсан. Үүнээс удирдах бүрэлдэхүүнд 4 удаа, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 6, аж ахуйн нэгж байгууллагад 35 удаа, оюутан сурагчдад 16 удаа, ард иргэдэд 7 удаа сургалт зохион байгуулсан байна. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил”, “Цагаан сар”, “Олон улсын иргэний хамгаалалтын өдөрлөг”, “Аюулгүй гудамж”, “Химийн хорт болон аюултай бодис ашиглалт, хамгаалалт”, “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье”, “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг 8 удаа зохион байгуулж 2585 иргэдийг хамруулж, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг 2450 ширхэгийг тарааж, ухуулга сурталчилгаа хийж ажилласан. Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах команд штабын сургууль Батцэнгэл, Булган суманд зохион байгуулсан. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн телевизэд 31 удаа ярилцлага өгч, ОБЕГ-ын вэб сайт болон сонин хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 53 удаа аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байршууллаа.      

Шошго:,

[LayerSliderWP] Slider not found