off

Дэлхийн зөндөө баярлалаа

Орон нутгийн Дэлхийн зөн Архангай-1 ОНХХ-ийн байгууллага 2004-2018 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнаж, түншлэгч байгууллагуудтайгаа хамтран өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Архангай аймгийн Онцгой байдлын газар нь орон нутагт Дэлхийн зөнгийн салбар үүсэн байгуулагдсан 2004 оноос эхлэн нягт хамтран ажиллаж Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр, төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Говийн баавгай” газар хөдлөлтийн бэлэн байдал, анхны тусламжийн сургалт, “Аюулгүй өрх” сургалт, “Бэлэн бай” сургалтуудыг орон нутгийн ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд зохион байгуулж, аймгийн 19 суманд “Өсвөрийн аврагч” бүлгийг үүсгэн байгуулсан байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтуудыг...
off

Аврагчид уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдлаа

Архангай аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг зуны усны дадлага сургуулийг 2018 оны 09 дүгээр сарын 07-10-нд Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа. Дадлага сургалтаар аврагч нар усны мандлын сэлэлт, 5-10 метрийн усны гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, амилуулах суурь тусламж үзүүлэх, усанд эрэн хайх аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг шуурхай ашиглах, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг явуулж ур чадвараа дээшлүүллээ. Шинээр суралцаж байгаа аврагчид гүний шумбах хувцас хэрэглэлийн үүрэг зориулалт,...
off

“БЭЛЭН БАЙ” сургалт

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд үерийн аюулаас болж орон гэргүй болсон өрхөд Архангай аймаг дахь “Дэлхийн зөн”-2 олон улсын байгууллагаас 37 гэр тусламжаар олгосныг Өндөр-Улаан сумын ард иргэд хүлээлгэн өглөө. Мөн сумын иргэдэд “БЭЛЭН БАЙ” сэдэвт Аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр 100 гаруй иргэдэд 45 минутын сургалт зохион байгуулж, гарын авлага тарааж ажилла...
off

Эрэн хайх аврах үйл ажиллагаа.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт аялал зугаалгаар явж байсан иргэд завьтай нуурын мандал дээр явж байгаад завь нь хөмөрч нуурын усанд осолдсон дуудлагаар Архангай аймгийн Эрэн хайх аврах салбарын бүлэг гарч нутгийн иргэдээс завь харсан газрыг тодорхойлж, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлэгтэй хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж 2-4 метрийн гүнд шумбалт хийж осолдсон иргэдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн эрлийн ажиллагааны үеэр нуурын зүүн хойд эрэгт амарч байсан хүн осолдлоо гэсэн дуудлага авч тухайн осол болсон газар очиход сэлэх гэж ороод хөл алдан живсэн иргэний цогцсыг эргэсээ 15-20 метрийн зайд 2-3 метрийн гүнд шумбалт хийн олж ар гэр болон холбогдох байгууллагат мөн хүлээлгэн өгсөн. Цаг агаарын нөхцөл б...