• Санхүү
  • Хүний нөөц
  • Сумдын цаг агаар
facebook
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Аврах, гал унтраах 51 дүгээр анги
    • Улсын нөөцийн салбар
    • Эрэн хайх, аврах салбар
    • Эрхэм зорилго
    • Бүтэц
  • Төрийн үйлчилгээ
    • Архивын лавлагаа авах
    • ГА байдлын дүгнэлт авах
    • Барилгын зураг хянах
  • Хууль, Эрх зүй
    • Монгол улсын хууль
    • Мөрдөгдөж байгаа тогтоомж
    • Албаны дүрмүүд
    • Албаны журам
  • Сэрэмжлүүлэг
  • Шилэн данс
  • Холбогдох
Сэрэмжлүүлэг
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Анхааруулж байна. 2018.11.25 нд
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
“Сэрэмжлүүлэг” 2018 оны 09 дүгээр сарын 26 нд
Сэрэмжлүүлэг мэдээ- 2018 оны 07 дугаар сарын 19, 20

Үер, усны аюул

Posted On 2018 03 21
By : Хүрэлбаатар Чүлтэмсүрэн
Comment: Off

Үерийн аюулаас сэргийлэх

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  1. Ундны ус
  2. Илчлэг хоол хүнс
  3. Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  4. Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
  5. Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
  6. Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  7. Түлээ түлш
  8. Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  9. Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх

10. Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
  • Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
  • Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу цсны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт

 

Share this:

  • Click to share on Twitter (Opens in new window)
  • Click to share on Facebook (Opens in new window)
  • Click to share on Google+ (Opens in new window)

Related

Нийтлэгчийн тухай
Previous Story

Зудын аюул

Их уншсан

Ил тод байдлын журам

No Responses.

Гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав

No Responses.

"Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя" сэдэвт сургалтыг Өгийнуур суманд зохион байгуулав

No Responses.

Мэдээ, мэдээлэл

  • Видео мэдээлэл (5)
  • ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ (8)
  • Мэдээлэл (95)
  • Санхүү (1)
  • Сургалт (32)
  • Сэрэмжлүүлэг (29)
  • Хүний нөөц (1)

Гамшгаас урьдчилан сэргийлэх

Газар хөдлөлт

Гал түймэр

Ой хээрийн түймэр

Анхны тусламж

Гоц халдварт өвчин

Цасан болон шороон шуурга

Зудын аюул

Үер, усны аюул

Цаг агаар

Холбоосууд

Онцгой байдлын ерөнхий газар

Архангай аймгийн ЗДТГ

Ус, цаг уур, орчин шинжилгээний газар

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Аврах, гал унтраах 51 дүгээр анги
    • Улсын нөөцийн салбар
    • Эрэн хайх, аврах салбар
    • Эрхэм зорилго
    • Бүтэц
  • Төрийн үйлчилгээ
    • Архивын лавлагаа авах
    • ГА байдлын дүгнэлт авах
    • Барилгын зураг хянах
  • Хууль, Эрх зүй
    • Монгол улсын хууль
    • Мөрдөгдөж байгаа тогтоомж
    • Албаны дүрмүүд
    • Албаны журам
  • Сэрэмжлүүлэг
  • Шилэн данс
  • Холбогдох

Санал, хүсэлт

  1. Нэр *
    * Нэрээ оруулна уу
  2. Имэйл *
    * Зөв имэйл хаяг оруулна уу
  3. Бичвэр *
    * Бичвэрээ оруулна уу
АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР