‘архангай’ шошготой мэдээнүүд

Найман иргэнийг усанд осолдохоос авран хамгааллаа

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас томоохон голуудын усны түвшин 20-95 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна. Үер усны улмаас Батцэнгэл сумын Баян-Уул багийн Дайр бор, Цэнхэр сумын Цэнхэрийн гол, Эрдэнэмандал сумын Бургалдайн голд автомашин суусан 3 дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж автомашинуудыг аюулгүй газарт гаргаж 8 хүний амь насыг авран хамгааллаа. Ус цаг уурын албанаас ирүүлсэн мэдээгээр 06 дугаар сүүлийн 10 хоногт ихэнх хугацаанд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж гарамгүй газраар гол гатлахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг  Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.  

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийв.

Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 02 дугаар улирлын тактикийн сургуулийг шинээр ашиглалтанд орсон Спортын төрөлжсөн сургалттай сургуульд зохион байгууллаа. Тус сургуулийн хүрээнд байгууллагын гамшгаас хамгаалах хууль дүрэм норм стандарт баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ГХУХБ-ийн заавал биелүүлэх албан шаардлага бичиж хугацаатай хүргүүлэн биелэлтийг гаргууллаа. Мөн багш ажилчдад галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх 2 цагийн танхимын сургалт зохион байгуулав. Тактикийн сургуулиар ОБГ-ын ЭХАС, ГУАврах 51 дүгээр ангийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан сургуулийн цагийн байдалд хүмүүсийг аврах, нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх, гарсан галыг унтраах, байгууллагын ажилчдаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг хийлээ. Тактикийн сургуульд Онцгой байдлын газраас 35, тухайн байгууллагаас 72 багш ажилчид, 250 сурагч 6 автомашин техник хамрагдлаа.

“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

         Аймгийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй динамит, салют худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 12-р сарын 14-25-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

         Энэ хугацаанд ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар шинэ жил тэмдэглэх ажиллагааг зохион байгуулж буй үзвэр үйлчилгээ, баар, ресторануудын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгөх, худалдааны байгууллагуудаар хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байгаа салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна.