Slide background
Slide background
Slide background

‘онцгой байдлын газар’ шошготой мэдээнүүд

Энхийн гүйлт Архангай аймагт

Улс түмнүүдийн эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Энх тайвны галт бамбарт буухиа гүйлт АНУ-ын Нью-Иорк хотноо дөрөвдүгээр сард албан ёсны нээлтээ хийсэн билээ. Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд  Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн оржээ. Энэхүү Энхийн гүйлтийг манай улсад Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. “Энхийн Гүйлт” энх тайвны галт бамбарт буухиа гүйлтийн тамирчид 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 18 цагт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо хүрэлцэн ирж галт бамбарыг дамжин өнгөрүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээг Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж угтан хүлээн авч, аюулгүй байдлыг хангаж дараагийн аймаг орон нутаг руу 06 сарын 17-ны 08:30 цагт үдэн гаргалаа. Манай улсын хувьд энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос ирэх зургадугаар сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялуулж, зургадугаар сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүргэх юм байна.  

Архангай аймгийн 2016 оны 02 дугаар улирлын аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил

1. Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар: Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 62 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс обьектын гал түймэр 43 удаа, ой, хээрийн түймэр 5 удаа, зуд 1, цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 3, мал амьтны халдварт өвчин 9, хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл, осол 1 удаа тохиолдсон. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 хүн гэмтэж бэртэж, 111664 мал хорогдож, 15 гэр, орон сууц гал түймэрт өртөн шатаж, 2 гэр, сууц нурж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчинд нийт 18,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Онцгой байдлын албаны албан хаагчид аюулт үзэгдэл, ослоос 75 хүний амь нас, 128 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гарч байгаа аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл 21,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.   2. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Архангай аймгийн Онцгой байдлын газар, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн бүрэлдэхүүн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалт 68 удаа, дадлага сургууль 31 удаа зохион байгуулж, нийт 17195 хүнийг хамруулсан. Үүнээс удирдах бүрэлдэхүүнд 4 удаа, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 6, аж ахуйн нэгж байгууллагад 35 удаа, оюутан сурагчдад 16 удаа, ард иргэдэд 7 удаа сургалт зохион байгуулсан байна. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил”, “Цагаан сар”, “Олон улсын иргэний хамгаалалтын өдөрлөг”, “Аюулгүй гудамж”, “Химийн хорт болон аюултай бодис ашиглалт, хамгаалалт”, “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье”, “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг 8 удаа зохион байгуулж 2585 иргэдийг хамруулж, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг 2450 ширхэгийг тарааж, ухуулга сурталчилгаа хийж ажилласан. Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах команд штабын сургууль Батцэнгэл, Булган суманд зохион байгуулсан. Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн телевизэд 31 удаа ярилцлага өгч, ОБЕГ-ын вэб сайт болон сонин хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 53 удаа аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байршууллаа.      

Найман иргэнийг усанд осолдохоос авран хамгааллаа

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас томоохон голуудын усны түвшин 20-95 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна. Үер усны улмаас Батцэнгэл сумын Баян-Уул багийн Дайр бор, Цэнхэр сумын Цэнхэрийн гол, Эрдэнэмандал сумын Бургалдайн голд автомашин суусан 3 дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж автомашинуудыг аюулгүй газарт гаргаж 8 хүний амь насыг авран хамгааллаа. Ус цаг уурын албанаас ирүүлсэн мэдээгээр 06 дугаар сүүлийн 10 хоногт ихэнх хугацаанд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж гарамгүй газраар гол гатлахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг  Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.  

Батцэнгэл, Булган суманд гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургууль зохион байгуулав

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Батцэнгэл, Булган суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгууллаа. Сургуулийн бүрэлдэхүүнд ОБГ, Зоонозын өвчин судлалын төв, Ус цаг уур орчны шинжилгээний алба, ХХААГ, Чулуут, Орхон голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд оролцож хамтран зохион байгуулав. Тус сургуульд сумдын Онцгой комисс, штабын 45, мэргэжлийн ангийн 135 нийт 180 хүний бүрэлдэхүүн хамрагдлаа. Тус дадлага сургалтаар сумын штаб мэргэжлийн ангийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулжхувийн болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж хүн нэг бүрийн үүргэвч, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлд үзлэг хийж жагсаалын жигдрэлтийг шалгаж гарсан зөрчил дутагдлыг арилгууллаа. Мөн сумын онцгой байдлын штабын бүрэлдэхүүнийг орон нутгийн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлог байдлыг харгалзан үзэж Хүчтэй цасан болон шороон шуурга, Ой хээрийн түймэр, Мал амьтны халдварт өвчний цагийн байдалд ажиллуулж заавар зөвлөмж өгч, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж бэлэн байдлыг хангуулан ажиллаа.      

“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

         Аймгийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй динамит, салют худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 12-р сарын 14-25-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

         Энэ хугацаанд ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар шинэ жил тэмдэглэх ажиллагааг зохион байгуулж буй үзвэр үйлчилгээ, баар, ресторануудын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгөх, худалдааны байгууллагуудаар хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байгаа салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна.

[LayerSliderWP] Slider not found