‘удирдах бүрэлдэхүүний сургууль’ шошготой мэдээнүүд

Батцэнгэл, Булган суманд гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургууль зохион байгуулав

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Батцэнгэл, Булган суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгууллаа. Сургуулийн бүрэлдэхүүнд ОБГ, Зоонозын өвчин судлалын төв, Ус цаг уур орчны шинжилгээний алба, ХХААГ, Чулуут, Орхон голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд оролцож хамтран зохион байгуулав. Тус сургуульд сумдын Онцгой комисс, штабын 45, мэргэжлийн ангийн 135 нийт 180 хүний бүрэлдэхүүн хамрагдлаа. Тус дадлага сургалтаар сумын штаб мэргэжлийн ангийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулжхувийн болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж хүн нэг бүрийн үүргэвч, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлд үзлэг хийж жагсаалын жигдрэлтийг шалгаж гарсан зөрчил дутагдлыг арилгууллаа. Мөн сумын онцгой байдлын штабын бүрэлдэхүүнийг орон нутгийн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлог байдлыг харгалзан үзэж Хүчтэй цасан болон шороон шуурга, Ой хээрийн түймэр, Мал амьтны халдварт өвчний цагийн байдалд ажиллуулж заавар зөвлөмж өгч, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж бэлэн байдлыг хангуулан ажиллаа.