ХАВРЫН ХЭЭРИЙН ГАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Архангай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн бүрэлдэхүүн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангах, бие бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Хаврын хээрийн гаралтыг зохион байгууллаа.

Хээрийн гаралтын үеэр ОБГ-ын аварга шалгаруулах “Марш тактик”-ийн тэмцээн зохион байгуулж аранзны үзлэг, жагсаалын үзлэг, бие бялдрын 12 чанарыг хөгжүүлэх дасгал, тогтоосон цэгийг байршил тогтоогч ашиглан олох, анхны тусламж үзүүлэх, гранат шидэх, туухай өргөх төрлүүдээр даалгавар гүйцэтгэв.

Тэмцээний тэргүүн байранд ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын а/х П.Амгаланбаатар даргатай 1-р бүлэг, дэд байранд Гал түймэр унтраах аврах ангийн а/д Ц.Бат-Эрдэнэ захирагчтай 3-р салаа шалгарлаа.


Мөн алба хаагчид Тамирын голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ.



