off

Алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа. Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна. Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай...
off

Булган суманд сургалт зохион байгуулав.

Онцгой байдлын газар, Мерси кор олон улсын байгууллагын сургагч багш нар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд сумын удирдах албан тушаалтанд зудын эрсдэлийг бууруулах, зудын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
off

Онцгой байдлын байгууллагын Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах урлагийн наадам боллоо

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор Хойд бүсийн “Урлагийн наадам”-ыг 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Онцгой байдлын газар, Хөгжимт драмын театр хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Эрдэнэбаатар болон аймгуудын Онцгой байдлын газрын дарга удирлагууд оролцлоо. Тус урлагийн наадамд хойд бүсийн Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 160 гаруй алба хаагчид дуу, бүжиг, хөгжим, жүжигчилсэн тоглолт, язгуур урлагийн төрлөөр...